Про боно ба бидний нийгэмд үзүүлэх нөлөөлөл
Бид нийтийн тусын тулд иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалахаар ажилладаг болно.
Манай нөхөрлөл хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг бусад ажил үүргийнхээ нэгэн адил хэмжээнд авч үзэж, аливаа ялгаварлалгүйгээр хэрэгжүүлдэг болно. Бид энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан шударга ёсны хүртээмжийг дэмжих, эрх зүйн иргэний боловсролыг дэмжих зорилготой.
Манай нөхөрлөлийн нийт хамт олон хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаанд оролцдог билээ. Хамгийн сүүлд манай нөхөрлөлийн Хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх багийн ахлагч, хуульч, хуульчийн туслахаас бүрдсэн баг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол эзэмших хүний эрхтэй холбоотой хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа үзүүлсэн билээ. Мөн түүнчлэн бид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчдын ижил төстэй нөхцөл байдалд авч болох алхмуудын талаар цуврал нийтлэл гаргахаар ажиллаж байна.
Бид нийгэмд бодит нөлөөлөл үзүүлэхийг хүсч байгаа бөгөөд боломжтой бол нийгэмд үзүүлэх нөлөөллийг дээшлүүлэхийн тулд бусад нөхөрлөл болон байгууллагуудтай хамтран ажилладаг.
Манай нөхөрлөлийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, хүртээмжийн бусад жишээ: