Бидний эрхэм зорилго бол ёс зүйн өндөр хариуцлагатайгаар мэргэжлийн стандартад нийцсэн үйлчилгээг үзүүлж, үйлчлүүлэгчийнхээ хууль, эрх зүйн асуудлыг шийдвэрлэхэд туслах явдал юм. Үүний тулд бид үйлчлүүлэгчийнхээ эрх, ашиг сонирхлыг дээдлэхийн зэрэгцээ бусад хүмүүсийн эрхийг хүндэтгэн ажилладаг.
Бид тодорхой бус, нарийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэх шинэлэг бөгөөд бүтээлч шийдлүүдийг олохыг эрмэлздэг.
Хуулийн тодорхой асуудал шийдвэрлэгдэж дууссаны дараа ч бид үйлчлүүлэгчидтэйгээ байнгын эргэх холбоотой байдаг.
Бид үйлчлүүлэгчид болон бусадтай хүндэтгэлтэй, эелдэг харьцдаг. Аливаа асуулт, тодруулгад бүрэн дүүрэн, түргэн шуурхай хариулж, хамгийн өндөр төвшний санал дүгнэлт өгч ажилладаг.
Мэдлэг, ур чадвараа дээшлүүлэхэд нөлөөлөхүйц төрөл бүрийн асуудлуудын шийдэл бүрээс бид өргөн цар хүрээний туршлагыг хуримтлуулсаар ирсэн билээ.
Бид нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа (про боно) болон ашгийн бус бусад санаачлагуудаараа дамжуулан байгууллагын нийгмийн хариуцлагаа хүлээж, нийгэмдээ хөрөнгө оруулалт хийдэг.
Олон Улсын хуульчдын зэрэглэл тогтоодог “Chambers & Partners Asia Pacific”-аас манай фирмийг «Шилдэг хуулийн фирм» -ээр, захирал Д.Золжаргалыг Монгол Улсын шилдэг хуульчаар 2011 оноос хойш одоог хүртэл тасралтгүй шалгаруулсан байна.
Бид Монгол Улсын хуулийн салбарт үйл ажиллагаа явуулж буй хуулийн фирмүүдэд тавигдах шаардлагад жишиг тогтоосон үлгэр жишээ хамт олон билээ.