Энхбатын Цолмончимэг
Партнер
Хуульч Энхбатын Цолмончимэг нь компанийн болон худалдааны эрх зүйгээр мэргэшсэн бөгөөд хуульчаар ажилласан нийт 18 жилийн туршлагатай. Тэрээр шүүхийн болон арбитрын хэрэг маргаанд өмгөөлөгчөөр ажиллах, төлөөлөх туршлагатай бөгөөд тухайлбал Фортун 500 компанийн жагсаалтад орсон зарим компанийг худалдааны болон гэрээний маргаанд шүүхэд төлөөлж байсан туршлагатай.
Тэрээр ШУА-ын Философи, социологи, эрх зүйн хүрээлэнгийн Хууль зүйн судалгааны төвд эрдэм шинжилгээний ажилтнаар хуульчийн гараагаа эхэлсэн бөгөөд энэ хугацаандаа хууль зүйн судалгааны ажил хийх багагүй туршлага хуримтлуулж, хэд хэдэн бүтээл хэвлүүлсэн. Мөн тэрээр банк, санхүүгийн байгууллагуудад хуулийн зөвлөхөөр ажиллах явцдаа банк, санхүүгийн эрх зүйгээр багагүй туршлага хуримтлуулсан. Үүнээс гадна олон улсын томоохон хуулийн фирмийн Сингапур улс дахь салбарт түр хугацаагаар ажиллаж олон улсын түвшинд ажиллах туршлага хуримтлуулсан. Монгол, Англи хэлтэй.
Боловсрол
- Отгонтэнгэр Их Сургуульд аж ахуйн эрх зүйч мэргэжлээр бакалаврын зэрэг
- Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуульд англи хэлний орчуулагч мэргэжлээр бакалаврын зэрэг
- Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургуульд хууль зүйн магистрын зэрэг
- Австрали Улсын Монаш Их Сургуульд хууль зүйн (худалдааны эрх зүйн) магистрын зэрэг
Гишүүнчлэл
- 2004 оноос Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч
- 2006 оноос Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч
- Үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх эрхтэй, Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй хуульч
Нийтлэл, бүтээл
- “Олон улсын хувийн эрх зүй”, хамтран зохиогч, Улаанбаатар 2004
- “Иргэний эрх зүй дэх эзэмшлийн зарим асуудлууд”, Хууль дээдлэх ёс сэтгүүл №4, Улаанбаатар, 2004
- “Монгол Улсын Үндсэн Хууль” эмхтгэл, Доктор, профессор Ж.Амарсанаа, Доктор О.Батсайхан нарын туслахаар, Улаанбаатар, 2004
- “Эдийн засгийн харилцаан дахь эрх зүйн зарим асуудлууд” номын мэргэжлийн шүүмж бичсэн, Доктор, Профессор Т.Мөнхжаргал, Улаанбаатар, 2004
- Дэлхийн банк группээс эрхлэн гаргасан “Бизнес эрхлэхүй тайлан” (2014-2021)-д “Компанийг татан буулгах ажиллагаа”, “Жижиг хувьцаа эзэмшигчдийг хамгаалах нь”, “Ажилтнуудын ажил эрхлэлт” сэдвүүдээр хувь нэмэр оруулсан.
Мэргэшин ажиллаж буй чиглэл
Компанийн болон худалдааны эрх зүй;
Компанийг нэгтгэх болон худалдан авах ажиллагаа;
Хөдөлмөрийн эрх зүй;
Хөрөнгө оруулалт;
Банк, санхүү;
Хөрөнгийн зах зээл;
Эрчим хүч;
Шүүх болон арбитраар маргаан шийдвэрлүүлэх.
Хамрагдсан сургалт, хөтөлбөр
- Олон Улсын Хуулийн Сургалт: Олон Улсын Санхүүгийн Корпорацийн хуулийн хэлтсээс Хонг Конг-д зохион байгуулсан хамтран ажилладаг хуулийн зөвлөхүүдэд зориулсан тусгай семинар (2014)
- Freshfields Bruckhaus Deringer олон улсын хуулийн фирмээс зохион байгуулсан “Компани анх удаа хувьцаагаа олон нийтэд санал болгох (IPO), олон улсын арбитрын ажиллагаа, хувьцаа эзэмшигчдийн гэрээ болон худалдах худалдан авах гэрээ” сэдэвт сургалт (2014)
- Allen&Overy олон улсын хуулийн фирмээс зохион байгуулсан “Олон улсын арбитрын ажиллагаа, хил дамнасан хэлцэл” сэдэвт сургалт (2014)
- Австрали Улсын Засгийн Газар, Монгол Улс дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрөөс зарласан “Эмэгтэйчүүдийн манлайлалын хөтөлбөр” (2020)
Шагнал, өргөмжлөл
- Asia Law- Барилга, үл хөдлөх хөрөнгө болон хөдөлмөрийн эрх зүйн шилдэг хуульч
- Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт Жуух Бичиг”