Нөхөрлөлийн гишүүн хуульч С.Санчир нь төр болон хувийн хэвшилд 17 орчим жилийн турш ажиллаж буй туршлагатай.

Тэрээр ажлын анхны гараагаа Монгол Улсын томоохон арилжааны банкуудын нэг болох Худалдаа хөгжлийн банк (“ХХБ”)-ны хуульчаар ажиллаж эхэлжээ.

С.Санчир ХХБ-нд 6 жил ажиллахдаа Хуульч, Комплаенсын мэргэжилтэн, Тусгай активын хуульчаар тус тус ажилласан бөгөөд (i) банкны хууль эрх зүйн дотоод асуудлууд, (ii) банкны үйл ажиллагаа, (iii) харилцагч, хувьцаа эзэмшигчийн харилцаа холбоо, (iv) мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, (v) хяналт шалгалт, тайлан, (vi) чанаргүй зээлийн төлөлт, (vii) шүүхэд хэрэг хянан шийдвэрлүүлэх ажиллагаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэл зэрэг чиглэлээр ажиллаж байсан.

Үүний дараа тэрээр уул уурхайн салбарт ажиллахаар шийдсэнээр Рио Тинтогийн охин компани болох Оюу толгой ХХК-д хуульчаар 3 жилийн хугацаанд ажилласан билээ. Энэ хугацаанд хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдал, байгаль орчин, ил ба далд уурхай, баяжуулах үйлдвэр, дэд бүтэцтэй холбоотой хууль зүйн асуудлуудыг хариуцан ажилладаг байв.

Улмаар 2015 онд төрийн албан хаагч болж, Шүүхийн ерөнхий зөвлөлд Ахлах мэргэжилтэн болон Шүүхийн захиргааны хэлтсийн даргаар тус тус ажилласан. Тэрээр шүүхийн бүх шатны захиргааны удирдлагыг хэрэгжүүлж, тэр дундаа шүүхийн өдөр тутмын үйл ажиллагаа, мэдээллийн технологи, архив, хэрэг маргаан шийдвэрлэлтийн байдалд хяналт тавьж ажилласан туршлагатай.

С.Санчир 2019 оны эцсээс эхлэн Ди Би энд Жи Ти Эс ХХН-ийн Нөхөрлөлийн гишүүн хуульчаар ажиллаж буй бөгөөд хэрэг маргааныг шүүхээр хянан шийдвэрлүүлэхтэй холбоотой ажлуудыг удирдан ажилладаг.

Тэрээр Монгол Улсад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуульч бөгөөд Монголын хуульчдын холбоо болон Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн юм.

Англи, Монгол хэлтэй.

Боловсрол

Хууль зүйн ухааны бакалавр, Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, Монгол Улс

Калифорнийн мужийн их сургуулийн Англи хэлний сургууль, Америкийн Нэгдсэн Улс

Туршлага ба мэргэшсэн чиглэл

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлүүлэх ажиллагаа болон арбитрын ажиллагаа

Уул уурхай

Дэд бүтэц

Банк санхүү

Хөдөлмөрийн эрх зүй