Сайнжаргал нь хуулийн салбарт 5 гаруй жил ажилласан туршлагатай хуульч юм. Тэрээр 2021 оноос компаниудад хууль зүйн зөвлөгөө өгч ажлын гараагаа эхэлсэн бөгөөд 2022 онд Фирмд туслах хуульчаар орж, улмаар хуульч болсон. 2025 оноос тээвэр, хөрс хуулалт, алт олборлолт зэрэг тээврийн болон уул уурхайн салбарын компаниудад хууль зүйн зөвлөгөө өгч ажилласан бөгөөд 2026 оны 11 дүгээр сараас Фирмдээ эргэн ажиллаж байна.

Тэрээр компанийн болон арилжааны эрх зүй, үнэт цаасны зах зээл, банк санхүү, компанийг нэгтгэх, худалдан авах чиглэлээр голлон ажилладаг. Хувьцааг нийтэд анх удаа санал болгох (IPO), бирж бус зах зээлийн бонд, ногоон бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болон концессын төслүүдийн хууль зүйн дүн шинжилгээ хийх ажилд оролцсон бөгөөд олон улсын банкуудын оролцоотой зээлийн санхүүжилтийн хүрээнд зээлдүүлэгч талын хууль зүйн дүн шинжилгээг хийж, барьцааны баримт бичиг боловсруулж байсан. Мөн компанийг худалдан авах, нэгтгэх, хувьцаа эзэмшлийн бүтцийг өөрчлөх болон компанийг татан буулгах талаар зөвлөгөө өгдөг.

Сайнжаргал нь үнэт цаасны зах зээлд хууль зүйн зөвлөгөө өгөх эрхтэй бөгөөд компанийн засаглалын гэрчилгээтэй.

Үүнээс гадна гадаадын иргэнийг Монгол Улсад ажиллуулах зөвшөөрөл, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ зэрэг хөдөлмөрийн эрх зүйн асуудал болон хувь хүний мэдээллийг хамгаалах асуудлаар үйлчлүүлэгчдэд зөвлөгөө өгдөг.

Тэрээр монгол, англи хэлтэй бөгөөд мэргэжлийн орчуулагчийн гэрчилгээтэй.

Боловсрол, мэргэшил

  • Хууль зүйн бакалавр (LL.B.), Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль
  • Санхүүгийн магистр (суралцаж байгаа), Санхүү, эдийн засгийн их сургууль
  • Монголын Хуульчдын Холбооны гишүүн
  • Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн
  • Үнэт цаасны зах зээлд хууль зүйн зөвлөгөө өгөх эрхтэй
  • Компанийн засаглалын гэрчилгээтэй
  • Монголын Мэргэжлийн Орчуулагчдын Холбооны гишүүн