Наранцэцэгийн Мэнд-Амар нь Фирмийн нөхөрлөлийн гишүүн бөгөөд ашигт малтмал, компани, хөдөлмөрийн эрх зүйн болон зохиогчийн эрх, патент, барааны тэмдэг, оюуны өмчтэй холбоотой эрх зүйн салбарт мэргэшсэн. 

Тэрээр оюуны өмчтэй холбоотой асуудлыг олон улсын болон Монгол Улсын төвшинд хариуцан ажилладаг бөгөөд компани үүсгэн байгуулах, компанийн засаглал, үйл ажиллагаанд төлөөлөх, хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг мөн хариуцан ажиллаж байна. Тэрбээр бизнесийн болон арилжааны гэрээ, түүнээс гадна хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам зэргийг боловсруулах туршлагатай. Түүнчлэн үйлчлүүлэгчийн хэрэг маргаанд төлөөлөх болон үнэт цаасны зах зээлд зөвлөх туршлагатай мэргэжилтэн юм.

Мэнд-Амар нь олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог бөгөөд одоогоор Монголын Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбооны Ёс зүйн хорооны гишүүнээр ажилладаг. Өнгөрөгч жилүүдэд тэрээр Харвардын их сургуулийн Нийгмийн Эрүүл мэндийн сургуулийн Монгол дах албан ёсны судалгааны нэгжид Фирмийн зүгээс үзүүлсэн про-боно хууль зүйн зөвлөгөөнд оролцож ажилласан туршлагатай.

Мэнд-Амар нь Монгол, англи хэлтэй.

Мэргэжил, боловсрол:

Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургууль – Олон улсын эрх зүйч (Бакалавр).

Гишүүнчлэл:

  • Монголын хуульчдын холбооны хуульч-өмгөөлөгч
  • Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч
  • Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
  • Монголын Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбооны гишүүн, Ёс зүйн хорооны гишүүн
  • Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй Үнэт цаасны зах зээлд оролцогчдод үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлтэй хуульч

Мэргэшин ажиллаж буй чиглэл:

Хөрөнгийн зах зээл

Компанийн эрх зүй

Хөдөлмөрийн эрх зүй

Оюуны өмчийн эрх зүй                                    

Уул уурхай

Маргаан шийдвэрлэх

Хамрагдсан сургалт:

  • Монголын хуульчдын холбооноос зохион байгуулдаг Хуульчийн үргэлжилсэн сургалт
  • Freshfields Bruckhaus Deringer олон улсын хуулийн фирмээс зохион байгуулсан “Компани анх удаагаа хувьцаагаа олон нийтэд санал болгох (IPO) болон арбитр” сэдэвт сургалт
  • Allen&Overy олон улсын хуулийн фирмээс зохион байгуулсан “Олон улсын эрх зүйн хэлцэл болон арбитр” сэдэвт сургалт
  • 2019 онд Филиппин Улсын Манила хотод Азийн Хөгжлийн Банк, Олон Улсын Санхүүгийн Корпораци, Олон Улсын Хөрөнгө Оруулалтын Банк гэх мэт олон улсын хөгжлийн банкуудад үйлчилгээ үзүүлэгч хуулийн фирмүүдийн дунд зохион байгуулагдсан  сургалтанд хамрагдсан.