Жаргалсайханы Энхсаруул 2016 оноос хойш Фирмд банк санхүү, төслийн санхүүжилт, компанийн нэгдэн нийлэх болон худалдан авах үйл ажиллагаа, үнэт цаас, хөрөнгийн зах зээлтэй холбоотой төслүүд дээр ажиллаж байна. Тэрээр  эрчим хүч болон концессын төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн зохицуулалтын асуудлаар туршлага хуримтлуулсан. Түүнчлэн, Энхсаруул гадаадын хөрөнгө оруулалт болон компанийн эрх зүй, тэр дундаа хууль, эрх зүйн зохицуулалт, түүний хэрэгжилтийг хангахтай холбоотой асуудлаар тогтмол зөвлөгөө өгч ажилладаг. 

Энхсаруул нь өмнө нь Монгол Улсын өөр нэгэн хуулийн фирмд компанийн эрх зүй болон бизнесийн маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх асуудлаар дагнан ажиллаж байсан. Мөн тэрээр Магистрын зэрэг хамгаалах хугацаандаа олон улсын Linklaters хуулийн фирмийн ХБНГУ-ын Франкфурт хот дах салбарт мэргэжлийн дадлага хийсэн.

Монгол, англи хэлтэй.

Боловсрол

Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд Эрх зүйн бакалаврын зэрэг хамгаалсан.

ХБНГУ-ын Франкфурт хотын Гётегийн их сургуульд Санхүүгийн эрх зүйн чиглэлээр магистрын зэрэгийг хамгаалсан.

Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч бөгөөд шүүхэд төлөөлөх эрхтэй өмгөөлөгч.

Мэргэшин ажиллаж буй салбар

Хөрөнгийн  зах зээл

Банк, санхүү

Эрчим хүч

Уул уурхай

Концесс

Компанийн нэгдэлн нийлэх болон худалдан авах ажиллагаа

Хамрагдсан хөтөлбөр, сургалт

2019 онд Филиппин Улсын Манила хотод Азийн Хөгжлийн Банк, Олон Улсын Санхүүгийн Корпораци, Олон Улсын Хөрөнгө Оруулалтын Банк гэх мэт олон улсын хөгжлийн банкуудад үйлчилгээ үзүүлэгч хуулийн фирмүүдийн дунд зохион байгуулагдсан  сургалтанд хамрагдсан.