Дашнямын Золжаргал
Гүйцэтгэх захирал
Дашнямын Золжаргал нь бизнесийн эрхзүйгээр мэргэшсэн хуульч юм. Тэрээр хуулийн чиглэлээр 18 гаруй жил ажилласан туршлагатай. Золжаргал нь тус нөхөрлөлд ажиллахаасаа өмнө Монгол Улсын хамгийн том арилжааны банкинд дотоодын хуулийн зөвлөхөөр 7 жил үр бүтээлтэй ажилласан. Д.Золжаргал банкинд байх хугацаандаа Монгол Улсын түүхэн дэх хамгийн том төрийн өмчит банкийг хувьчлахаас эхлээд Монгол Улсад анх удаа гадаадын нэр хүндтэй санхүүгийн байгууллагуудтай синдикат санхүүжилтийн үйл ажиллагаа эрхлэх зорилгоор Виза карт олгох, ашиглах үйл ажиллагааг эхлүүлэх болон Монгол Улсаас анх удаа хувийн хэвшлийн өрийн үнэт цаасыг олон улсын зах зээлд гаргах гэх мэт банкны гүйцэтгэсэн олон төсөл, хэлэлцээрийн гол багийн гишүүн байсан. Мөн түүнчлэн тэрээр шүүн таслах ажиллагаа, компанийн болон хөдөлмөрийн татварын тухай асуудлаар олон жилийн туршлага хуримтлуулсан болно.
Д.Золжаргал нь тус нөхөрлөл (өмнө нь Өмгөөллийн “Жи Ти Эс Aдвокатс” ХХН нэртэй байсан)-д 2007 онд Партнераар ажилд орсон бөгөөд ихэвчлэн гадаадын үйлчлүүлэгчдэд ажиллаж эхэлсэн. Тэрээр санхүү, хөрөнгийн зах зээлийн хэлцэл, гүйлгээний арвин туршлагаараа Монгол Улсдаа тэргүүлэх хуульч юм. Мөн түүнчлэн тэрээр компанийн эрх зүй, эрчим хүч, ашигт малтмал, хувийн өмчийн чиглэлээр арвин туршлагатай. Д.Золжаргал нь хөрөнгө оруулалтын банк, эрчим хүчний компаниуд, үндэстэн дамнасан компаниуд, газрын тос, байгалийн хий, мөн уул уурхайн компаниуд, хөрөнгө оруулалтын сан гэх мэт үйлчлүүлэгчдэд хуулийн зөвлөгөө өгдөг. Тэрээр олон жилийн турш тус нөхөрлөлийн хууль зүйн туслалцаа үзүүлж байсан хэлэлцээрүүдийг удирдаж, түүнд идэвхтэй оролцож Монгол Улсын хууль тогтоомж, түүнтэй холбоотой зохицуулалтуудын талаар асар их мэдлэг туршлага хуримтлуулсан болно.
Д.Золжаргал нь олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог бөгөөд одоогоор Монголын Хуульчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн юм.
Д.Золжаргал нь Монгол, Англи болон Орос хэлтэй.
Боловсрол ба мэргэшил
- Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургуульд Хууль зүйн Бакалаврын зэрэг
- АНУ-д Оклахома Хотын Их Сургуульд Бизнесийн удирдлагаар Магистрын зэрэг
- АНУ-ын Харвардын Хуулийн Сургуульд Магистрын зэрэг тус тус хамгаалсан.
Монголын Хуульчдын холбооны гишүүн бөгөөд Монгол Улсад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй.
Гаргасан нийтлэл
- Гишүүдийн хариуцлага: Дэлхийн тойм - Танилцуулга: Монгол Улсын компанийн эрх зүйн ерөнхий зарчим
- Олон улсын харьцуулсан эрх зүйн удирдамж: Хувийн өмч 2017 (3 дахь хэвлэл): 20-р бүлэг
- Олон улсын харьцуулсан эрх зүйн удирдамж: Уул уурхайн тухай хууль 2019 (6 дахь хэвлэл): 18-р бүлэг
Туршлага ба ур чадвар
Хөрөнгийн зах зээл
Банк санхүү
Эрчим хүч
Уул уурхай
Компанийг нэгтгэх болон худалдан авах
Арбитрын болон шүүн таслах ажиллагаа
Оролцсон сургалт, хөтөлбөрүүд
- EuroMoney Training төвөөс Хонг Конгод зохион байгуулсан “Advanced Loan Documentation” сургалт (2004)
- EuroMoney Training төвөөс Хонг Конгод зохион байгуулсан “Syndicated Loan Documentation” сургалт (2004)
- Франц Улсын Парис хот дахь Олон улсын худалдааны танхимын дэргэдэх Олон улсын арбитрын шүүхэд дадлага (2006)
- Швейцар Улс Цюрих хотод байрлах Кеннедийн нэрэмжит Хууль зүйн коллежийн Олон улсын татварын тусгай хөтөлбөр (2008)
- Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас Лондон хотод зохион байгуулсан хуулийн хөндлөнгийн зөвлөхүүдэд зориулсан тусгай хөтөлбөр (2011)
- Олон Улсын Санхүүгийн Корпорациас Хонг Конгод зохион байгуулсан хуулийн хөндлөнгийн зөвлөхүүдэд зориулсан тусгай семинар (2013)
- EuroMoney Training төвөөс Хонг Конгод зохион байгуулсан “Public Private Partnership” сургалт (2014)
- Олон үндэстний хөгжлийн банкууд (АХБ, ОУСК)-аас Филиппин Улсын Манила хотод зохион байгуулагдсан хуулийн хөндлөнгийн зөвлөхүүдэд зориулсан хамтарсан семинар (2016)
- Олон үндэстний хөгжлийн банкууд (АХБ, ОУСК, ОУХОБ)-аас Филиппин Улсын Манила хотод зохион байгуулагдсан хуулийн хөндлөнгийн зөвлөхүүдэд зориулсан хамтарсан семинар (2019)
Шагнал, өргөмжлөл
Chambers and Partners
The Legal 500
Asia law