Фирмийн зөвлөх хуульч Баттулга овогтой Солонго нь Монгол Улсын хуулийн асуудлаар зөвлөн ажилласан арав гаруй жилийн туршлагатай хуульч юм. Тэрээр уул уурхай, эрчим хүч, хөрөнгийн зах зээл, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой өргөн хүрээтэй төслийн ажлуудад оролцон ажилласнаас гадна компанийн хуулиар багагүй туршлага хуримтлуулсан.

Түүнчлэн Солонго нь нийгмийн эрүүл мэнд, хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр дагнан ажилладаг төрийн бус байгууллагуудад хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа буюу про боно хууль зүйн туслалцаа үзүүлэх ажилд идэвхтэй оролцож, зарим тохиолдолд ахлан ажилладаг.

Тэрээр фирмд анх 2012 онд хуульчийн туслахаар ажилд орж, хэд хэдэн удаа дэвшин ажиллаж буй хуульч юм.

Монгол, Англи хэлтэй.

Боловсрол

Хууль зүйн ухааны бакалавр, Дотоод хэргийн их сургууль, Монгол Улс.

Монголын Хуульчдын холбооны гишүүн бөгөөд Монгол Улсад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй.

Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч.

Үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх эрхтэй, Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй хуульч.

Хэвлэн нийтлэл ба оролцоо

  • Дэлхийн банк группээс эрхлэн гаргасан “Бизнес эрхлэхүй тайлан” 2013-2019-д “Монголд жижиг хувьцаа эзэмшигчдийг хамгаалах нь” сэдвээр хувь нэмэр оруулсан.
  •  Дэлхийн банк группээс эрхлэн гаргасан “Бизнес эрхлэхүй тайлан 2016”-д “Гэрээ хэрэгжүүлэх нь” сэдвээр хувь нэмэр оруулсан.
  • Дэлхийн банк группийн “Эмэгтэйчүүд, бизнес ба хууль 2023” тайланд “Монгол дахь хөдөлмөр эрхлэлтийн хууль тогтоомжууд” сэдвээр хувь нэмэр оруулсан.

Туршлага ба мэргэшсэн чиглэл

Хөрөнгийн зах зээл;

Компанийн эрх зүй/компанийг нэгтгэх болон худалдан авах;

Эрчим хүч;

Уул уурхай;

Үл хөдлөх хөрөнгө.

Оролцсон сургалт, хөтөлбөрүүд

  • Монголын Хууль зүйн үндэсний хүрээлэн, LEX Aкадемийн Монгол Улсад хамтран зохион байгуулсан “Хуулийн этгээд байгуулах, бизнесийн хэлцэл хийх, гэрээ боловсруулах нь” сэдэвт сургалт (2012)
  • Euromoney Training төвөөс Хонг Конгод зохион байгуулсан “Гэрээ боловсруулах, хэлцэл хийх” сэдэвт гүнзгийрүүлсэн сургалт (2013).
  • Euromoney Training төвөөс Хонг Конгод зохион байгуулсан “Ахисан түвшний гэрээний эрх зүй” сэдэвт сургалт (2013).
  • Freshfields Bruckhaus Deringer LLP хуулийн фирмээс Монгол Улсад зохион байгуулсан “Анхдагч зах зээлд хувьцаа санал болгон гаргах ажиллагаа, ОУ-ын арбитрын ажиллагаа, Хувьцаа эзэмшигчдийн гэрээ, Худалдах, худалдан авах гэрээ” сургалт (2014)  
  • Allen & Overy LLP хуулийн фирмээс Монгол Улсад зохион байгуулсан “ОУ-ын арбитрын ажиллагаа, Маргаан шийдвэрлэлт, Хил дамнасан хэлцэл” сэдэвт сургалт (2014)
  • Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хуульчдын холбооноос Монгол Улсад хамтран зохион байгуулсан үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх хуульчдад зориулсан “Үнэт цаасны зах зээл” сэдэвт эрх олгох сургалт (2022)
  • Монголын хүний эрхийн үндэсний комисс, Монголын хуульчдын холбоо, “Хүний эрх, дэвшилтэт бодлогын хүрээлэн” ТББ-ын Монгол Улсад хамтран зохион байгуулсан хүний эрх хамгаалагчдыг бэлтгэх сургагч багшийн хөтөлбөр (2022)