Ариунбаяр нь хууль-эрх зүйн салбарт 6 гаруй жил ажилласан туршлагатай. Ариунбаяр нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийн гуравдугаар түвшний оюутан байх үедээ Монгол Улсын томоохон арилжааны банкны хуулийн зөвлөхөөр ажиллаж эхэлсэн. Банкинд ажиллаж байх хугацаандаа тэрээр худалдааны санхүүжилт, хөрөнгө оруулалтын банк, давхар татварын асуудлууд, кастодиан банк, маркетинг, худалдан авалт, мэдээллийн технологи зэрэг банкны үйл ажиллагаанд ач холбогдол бүхий газруудад эрх зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байв. 

Ариунбаяр нь манай фирмд 2018 оны Арван хоёрдугаар сараас ажиллаж эхэлсэн. Тэрээр гол төлөв компанийн эрх зүй, банк болон хөрөнгийн зах зээл, төслийн санхүүжилт, арилжааны гэрээ болон бусад төрлийн гарааны бизнесийн зохицуулалт зэрэг салбарт ажиллаж байна.

Монгол, англи хэлтэй.

Боловсрол

Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд Олон улсын эрх зүйн бакалаврын зэрэг,

АНУ-ын Пенсильваниа Мужийн Их Сургуульд Хууль зүйн ухааны магистр зэрэг тус тус хамгаалсан.

Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч.

Монгол Улсын Үнэт цаасны зах зээлд оролцогчдод хууль зүйн зөвлөгөө өгөх эрхтэй.

Мэргэшин ажиллаж буй чиглэл

Хөрөнгийн зах зээл

Банк, санхүү

Худалдааны санхүүжилт ба арилжааны хэлцлүүд

Төслийн санхүүжилт

Хамрагдсан хөтөлбөр, сургалт

  • 2014 онд Монгол Улс дахь НҮБ-ын Олон улсын хөдөлмөрийн байгууллагад дадлага хийсэн.
  • 2014 онд Хонг Конг хотноо Олон Улсын Улаан Загалмайн нийгэмлэгээс зохион байгуулсан “Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй”-н асуудлаарх шүүхийн мэтгэлцээний (Ази, Номхон далайн орнуудын Хууль, зүйн их сургуулиудын хооронд зохион байгуулагддаг) 12 дахь удаагийн тэмцээнд оролцсон.
  • 2016 онд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны нэг жилийн хугацаатай Худалдааны санхүүжилтийн онлайн сургалтын хөтөлбөрт хамрагдсан.
  • 2016 онд Азийн Хөгжлийн Банкнаас Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Худалдааны санхүүжилт” сэдэвт сургалтанд хамрагдсан.
  • 2019 онд Монгол Улсын Санхүүгийн Зохицуулах Хороо, Хуульчдын Холбооны хамтран зохион байгуулсан Үнэт цаасны зах зээлд оролцогчдод хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх олгох сургалтанд хамрагдсан.