IPO MONGOLIA 2022 FORUM -ХҮРТЭЭМЖТЭЙ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
IPO MONGOLIA 2022 FORUM -ХҮРТЭЭМЖТЭЙ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ арга хэмжээ өнгөрсөн Баасан гариг буюу 4-р сарын 15-ны өдөр зохион байгууллагдаж өнгөрлөө. Манай DB>S фирм хөрөнгийн зах зээл болон бусад чиглэлээр үзүүлдэг үйлчилгээгээ форумд оролцогчдод танилцуулж, спонсороор оролцож, фирмийн гүйцэтгэх захирал Д.Золжаргал "IPO хийх ажиллагаанд хууль зүйн дүгнэлт гаргах, түүний ач холбогдол, анхаарах асуудлууд" сэдвээр илтгэл тавилаа.