БИД “ХҮҮХЭД БҮР ЯЛАГЧ-ХҮҮХЭД БҮР ХАМГААЛАГЧ” МАРАФОНЫГ ДЭМЖИН ОРОЛЦЛОО
“Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” марофоныг ХЭҮК-оос хоёр дахь жилдээ зохион байгуулсан бөгөөд бид Монголын Хуульчдын холбооноос тус үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллалаа.
Марафонд 7-17 насны 6000 орчим хүүхэд 6-7, 7-8, 8-9, 9-10, 12-13, 14-15, 16-17 насны ангиллаар оролцсон. Мөн энэ үеэр “Хүслийн хайрцаг”, “The Open Mic” болон зураг авч, цахим шуудангаар хүргүүлэх, хүүхдийн эрхийн чиглэлээр мэдлэг олгох, Замын хөдөлгөөний дүрмийн мэдээлэл өгөх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулсан.