Жаргалсайханы Энхсаруул
Партнер
Жаргалсайханы Энхсаруул нь банк санхүү, төслийн санхүүжилт, дэд бүтцийн
болон эрчим хүчний төслүүд дээр ажилласан туршлагатай хуульч юм. Тэрээр
банк санхүү, хөрөнгийн зах зээл болон хөрөнгө оруулалт, компанийн нэгдэн
нийлэх, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хил дамнасан гэрээ
хэлцлүүдэд тогтмол зөвлөгөө өгч ажиллахаас гадна эрчим хүч, уул уурхай,
концесс болон бусад дэд бүтцийн салбарын хууль тогтоомж, зохицуулалтын
асуудлаар зөвлөгөө өгч ажилладаг.
Монгол, Англи хэлтэй.
Боловсрол
Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд Эрх зүйн бакалаврын зэрэг;
ХБНГУ-ын Франкфурт хотын Гётегийн их сургуульд Санхүүгийн эрх зүйн
чиглэлээр магистрын зэрэг;
АНУ-ын Станфордын их сургуулийн Хуулийн сургуульд хууль зүйн магистрын
зэрэг тус тус хамгаалсан.
Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч бөгөөд шүүхэд төлөөлөх эрхтэй
өмгөөлөгч.
Мэргэшин ажиллаж буй салбар
Банк, санхүү
Хөрөнгийн зах зээл
Эрчим хүч
Уул уурхай
Концесс
Компанийн нэгдэн нийлэх болон худалдан авах ажиллагаа
Хамрагдсан хөтөлбөр, сургалт
Олон улсын хөгжлийн банкууд (АХБ, ОУСК, ОУХОБ)-аас Филиппин Улсын
Манила хотод зохион байгуулагдсан хуулийн хөндлөнгийн зөвлөхүүдэд
зориулсан хамтарсан семинар (2019)