Мягмарсүрэн нь хууль, эрх зүйн салбарт арав гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд Монгол Улсын томоохон арилжааны банкны хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. Тэрээр одоогоор банк, банк бус санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалт болон уул уурхайн салбарт голчлон мэргэшин ажиллаж байна.

Мягмарсүрэн нь компанийн эрх зүй, банк болон хөрөнгийн зах зээл, төслийн санхүүжилт, арилжааны гэрээ, бизнесийг үүсгэн байгуулах, татан буулгах, ашигт малтмалтын тусгай зөвшөөрөл авах болон шилжүүлэх чиглэлээр арвин туршлагатай. Түүнчлэн иргэний, захиргааны болон хөдөлмөрийн эрх зүйн чиглэлээр хэрэг, маргаанд харилцагчийг төлөөлөн оролцож, эрх зүйн зөвлөгөө өгдөг.

Мягмарсүрэн нь хууль, эрх зүйн салбарт арав гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд Монгол Улсын томоохон арилжааны банкны хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. Тэрээр банк, банк бус санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалт болон уул уурхайн салбарт голчлон мэргэшин ажилладаг бөгөөд  харилцагчдад бизнесийн зорилго, үйл ажиллагааны онцлогт нийцсэн эрх зүйн зөвлөгөөг өгч ажилладаг.

Мягмарсүрэн нь компанийн эрх зүй, банк болон хөрөнгийн зах зээл, төслийн санхүүжилт, арилжааны гэрээ, бизнесийг үүсгэн байгуулах, үйл ажиллагаа эрхлэх, татан буулгах, тусгай зөвшөөрөл авах болон шилжүүлэх, тэр дундаа ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар арвин туршлагатай. Түүнчлэн уул уурхайн төсөл, хөрөнгө оруулалт, тендер болон арилжааны хэлцэлтэй холбоотой эрх зүйн асуудлаар зөвлөгөө өгч, гэрээний бүтэц, эрсдэлийг үнэлэх, харилцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан ажилладаг.

Түүнчлэн иргэний, захиргааны болон хөдөлмөрийн эрх зүйн чиглэлээр хэрэг, маргаанд харилцагчийг төлөөлөн оролцож, маргааныг эрх зүйн болон практик талаас нь үнэлэн, харилцагчийн ашиг сонирхолд нийцсэн шийдвэрлэх арга замын талаар зөвлөгөө өгдөг.

Мягмарсүрэн нь санхүүгийн салбар болон уул уурхайн салбарт ажилласан байгууллагын дотоод хуульчийн туршлага, хууль зүйн зөвлөхийн ажлын туршлагаа хослуулан, эрх зүйн шаардлагаас гадна бизнесийн болон үйл ажиллагааны бодит хэрэгцээг харгалзан зөвлөгөө өгдөгөөрөө онцлог юм.

Монгол, англи хэлтэй.

Боловсрол

  • Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд Олон улсын эрх зүйн бакалаврын зэрэг,
  • Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд Магистрын зэрэг,
  • АНУ-ын Пенсильваниа Мужийн Их Сургуульд Хууль зүйн ухааны магистр зэрэг тус тус хамгаалсан.

Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч.

Монгол Улсын Үнэт цаасны зах зээлд оролцогчдод хууль зүйн зөвлөгөө өгөх эрхтэй.

Мэргэшин ажиллаж буй чиглэл

  • Хөрөнгийн зах зээл
  • Банк, санхүү
  • ББСБ ба санхүүгийн түрээс
  • Худалдааны санхүүжилт ба арилжааны хэлцлүүд
  • Уул уурхай
  • Компанийн эрх зүй