Хуулийн салбарын олон улсын зэрэглэл тогтоох Chambers and Partners байгууллагаас Өмгөөллийн Дашням Партнерс ХХК-ийг 2025 оны бизнесийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн Монгол Улсын тэргүүлэх (Band 1) хуулийн фирмээр шалгарууллаа. Бид ийнхүү 16 дах жилдээ дарааллан Монгол улсын тэргүүлэх хуулийн фирмээр шалгарч байна.

Түүнчлэн фирмийн гүйцэтгэх захирал, хуульч Д.Золжаргал бизнесийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн тэргүүлэх (Band 1) хуульчаар Монгол Улсаас 16 дах жилдээ шалгарсныг эрхэм үйлчлүүлэгч, харилцагч, хамтран ажиллагсад та бүхэнтэйгээ хуваалцаж буйдаа баяртай байна.

Дэлгэрэнгүйг дараах холбоосоос сонирхоно уу: https://chambers.com/law-firm/dbgts-llp-formerly-known-as-gts-advocates-llp-asia-pacific-8:211575

Хүндэтгэсэн,

Өмгөөллийн “Дашням Партнерс” ХХК