Бид Нэрээ Солилоо
Манай Өмгөөллийн “ДиБи энд ЖиТиЭс” ХХК нь 2024 оны 9-р сарын 1-ний өдрөөс эхлэн нэрээ сольж Өмгөөллийн “Дашням Партнерс” ХХК болж буйг та бүхэнд дуулгахад таатай байна. Энэхүү нэр болон логоны өөрчлөлт нь Монгол улс дахь тэргүүлэх зэргийн хуулийн фирм болох манай одоогийн байр суурь болон удирдлагыг илүү тодорхой илэрхийлнэ гэдэгт итгэлтэй байна. Манай фирмийн ажлын чанар, засаглалын бүтэц болон олон жилийн туршлагатай баг хамт олонд өөрчлөлт ороогүй. Бид цаашид та бүхнийхээ амжилт бүтээл болон улс орондоо хувь нэмэр оруулахын төлөө анхаарал, ур ухаан, туршлагаа шингээсэн үйлчилгээ үзүүлэхийг чин сэтгэлээсээ зорин ажилласан хэвээр байх болно.
Үргэлж бидэнд итгэж, биднийг дэмждэг та бүхэндээ талархал илэрхийлье.
Дашням партнерс ХХК