Туулын Сувд
Хуульч
Сувд нь 2017 онд тус фирмд (хуучнаар Жи Ти Эс Адвокэйтс ХХН) хуульчийн туслахаар ажлын карьераа эхлэн 2019 оноос хойш хуульчаар ажиллаж байна. Тэрээр компанийн эрх зүй, хуулийн этгээд татан буулгах, үнэт цаасны эрх зүй, уул уурхай, эрчим хүч болон үл хөдлөх хөрөнгийн эрх зүйн салбарт туршлага хуримтлуулсан. Мөн уул уурхай, эрчим хүчний болон үндэстэн дамнасан, арилжааны компаниуд зэрэг олон төрлийн үйлчлүүлэгч, аж ахуй нэгжүүдтэй хамтран ажилласан.
Монгол, англи, орос хэлтэй.
Боловсрол:
Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд Эрх зүйн бакалаврын зэрэг хамгаалсан.
АНУ-ын Индиана мужийн Роберт Эйч МакКинни Хууль зүйн сургуульд Хууль эрх зүйн магистр зэргийг хамгаалсан.
Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч бөгөөд шүүхэд төлөөлөх эрхтэй өмгөөлөгч.
Нью-Йорк Мужийн Барын Холбооны гишүүн бөгөөд Нью-Йорк мужид мэргэжлийн хууль зүйн үйл ажиллагаа явуулах эрхтэй хуульч, өмгөөлөгч.
Хэвлэл нийтлэл:
“Индиана мужийн Дээд шүүх ба АНУ-ын шүүхийн системийн товч танилцуулга”, Монгол Улсын Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнгийн эрхлэн гаргадаг Эрх зүйн эрдэм шинжилгээний өгүүлэл (Англи хэл дээрх дугаар), Хэвлэл 2017, №5, хуудас. 157-165.
Мэргэшин ажиллаж буй чиглэл:
Эрчим хүч
Уул уурхай
Үнэт цаасны эрх зүй
Хуулийн этгээд татан буулгах
Арбитр ба шүүхийн маргаан шийдвэрлэх
Хамрагдсан хөтөлбөр, сургалт:
- 2019 онд АНУ-ын Вашингтон хотын Колумб дүүргийн Барын Холбооноос зохион байгуулсан “Хэдийн чинээ чанартай бичнэ төдий чинээ мэргэшсэн хуульч болно” сэдэвт сургалт;
- 2016 онд АНУ-ын Вашингтон хотын Хүнс, Эмийн Хүрээлэнгээс зохион байгуулсан “Экспорт импортын саад тотгорыг багасгах” сэдэвт Олон улсын бизнес бага хурал;
- 2015 онд МУ-ын Улаанбаатар хотод Монголын Хөрөнгийн Биржээс зохион байгуулсан “Хөрөнгийн зах зээлийн мэргэших сургалт”;
- 2014 онд МУ-ын Улаанбаатар хот дахь ОУХТ, ОУХА болон Gibson & Dunn ХХН-ий хамтран зохион байгуулсан “ОУ-ын арбитрын хууль, эрх зүй ба түүний хэрэглээ” сэдэвт сургалт;
- 2014 онд МУ-ын Улаанбаатар хот дахь ОУХТ болон АНУ-ын ОУХА-аас зохион байгуулсан “ОУХТ-ийн дүрмийн дагуу олон улсын арилжааны арбитрын болон хөрөнгө оруулалтын гэрээний арбитрын ажиллагаа” сэдэвт сургалт;
- 2013 онд МУ-ын Улаанбаатар хот дахь ОУХТ болон Сингапурын олон улсын арбитрын төвөөс хамтран хэрэгжүүлсэн СОУАТ Арбитрын тухай сургалтанд тус тус хамрагдсан.